Шүдний эмчид очиж цаг зав, мөнгөө үрэлгүйгээр гар дорх энгийн материалаар гялалзсан цагаан, эрүүл шүдтэй байхад тань зориулж бид дараах 9 зөвөлгөө хүргэж байна.
1. Баяслаг идэх нь тустай ч чихэрлэг бохь шүдний дайсан болдог
Бяслаг нь найрлагандаа шүд эрүүл байлгахад тустай кальци болон pH-ийн орц өндөртэй маш чухал хүнс юм. Шүд өвчлөх магадлалыг бууруулж өгдөг.Чихэрлэг бохь зажиллах нь сайнаасаа илүү хор хөнөөл ихтэй. Ялангуяа эрүү нүүрний өвчин, шүдний эмгэгийн үед (TMD / TMJ) бохь зажлахаас зайлсхийх хэрэгтэй.
2 .Нунтаг цагаангаа vs эм
Цагаан гааг шүдний өвчинд эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Цагаан гаа нь зөвхөн шүдний өвчин ч биш, хавдар, шүдний ойролцоох эд, буйлны үрэвслийн үед анагаах шидтэй болохыг тогтоожээ.Шүдний эмгэгийн үед эм хэрэглэх нь түр зуурын тусламж үзүүлж чадах ч бусад эд эрхтэнг гэмтээх сөрөг нөлөө ихтэй.
3. Өргөст хэмх vs нимбэг
Нимбэг нь шүдийг гялалзсан цагаан болгох тустай ч хүчил нь шүдний пааланг нимгэрүүлж гэмтээх аюултай юм. Өргөст хэмх нь таны шүдэнд иллэг хийж өгөөд зогсохгүй бохийг орлож цэвэрлэгээ хийж өгнө. Үүнээс гадна өргөст хэмхний шүүс нь шүдний буйлнаас цус гарах эмгэгтэй /pyorrhea/ хүмүүст тустай.
4.Гүзээлзгэнэ vs гүзээлзгэний чихэр
Гүзээлзгэнэ нь витамин С-ээр баялаг шүдийг маш сайн цайруулдаг шидтэй жимс юм. Мөн гүзээлзгэнэ нь хүнсний содатай хамт шүдийг цэвэрлэх үйлчилгээтэй. Идэхэд амттай, эрүүл мэндэд тустай жимсээ хэрэглэн гялалзсан цагаан шүдтэй байж болох нь ээ.
5. Түпү vs хийжүүлсэн ундаа
Ихэнх хүмүүс уураг болон кальцийн агууламжаараа өндөр орцтой хүнсний нэг түпү гэдгийг мэддэг. Тэгвэл энэ удаад бид түпүгийн өөр бас нэгэн давуу талыг танилцуулж байна. Түпү нь шүлсний ялгаралтыг нэмэгдүүлж өгдөг бөгөөд ингэх нь таны шүдний цэвэрлэгээ болж өгнө. Түүнчлэн шүлтлэг өндөртэй учир шүдийг тань кальциар тэтгэх эх үүсвэр болдог.
Хийжүүлсэн ундааг хүн бүр эрүүл мэндэд сайн биш гэдэгтэй санал нийлнэ. Энэ нь шүдний цоорлыг үүсгэх бас нэгэн шалтаан болдог.
6. Ногоон цай vs хар цай
Цайны өнгөнд асуудал байна уу? Өнгө нь илүү өтгөн гүн болох тусмаа сөрөг нөлөөтэй юу?
Ногоон цай нь фенол-карбоны хүчилээр баялаг учир таны биеийн бактерийг устгахад тустайгаар зогсохгүй аман доторх бактерийн өсөлтийг зогсоож, шүдний өвчлөлийг бууруулдаг ач холбогдолтой ажээ.
Хар цай /мөн кофе/ нь шүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Будагч бодис танин /tannin/ ихээр агуулагддаг учир сөрөг талтай юм.
7. Коко самрын тос vs шоколад
Кокосын тос нь шүдэнд тустай гэхэд хачирхалтай санагдаж болох ч, энэ нь гайхамшгийг бий болгодог. Кокосын тосонд байдаг Лаурик хүчил нь амны хөндийн бактерийг саармагжуулж, амны эвгүй үнэрийг дарж буйлны өвчлөлийг бууруулдаг үйлчилгээтэй юм.
8. Цоохор майлз vs шарсан төмс
Цоохор майлз нь байгалийн цэвэр шүүслэг амттай бөгөөд шүдний эрүүл мэндэд тустай аж. Энэхүү ашигтай ургамал нь таныг гуалиг нарийн бэлхүүстэй болгохын чацуу шүдний ховилд орсон хүнсний үлдэгдлийг авч амны хөндийг цэвэрлэж мөн нянгийн өсөлтийг бууруулдаг ач холбогдолтой юм. Ингэснээр шүдний өвчлөлийг бууруулна.
Шарсан төмс нь сайхан амттай ч таны шүдэнд сайнгүй ажээ. Шаржигнасан хатуу гадаргуу нь шүдийг элэгдүүлдэг сөрөг талтай юм.
9. Сонгино
Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино маань шүднийг цайруулж, цэвэрлэж өгдөг гайхалтай үйлчилгээтэй ногоо юм. Хэдийгээр сонгино аманд хүрц үнэр оруулдаг ч шүдний өвчлөлөөс холдуулж өгдөг шидтэн аж.
Х.Мөнх